ЕТГ-ын даргаар Я.Содбаатар томилогдлоо
Хуваалцах:
img

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаа томилжээ. Тэрээр Шадар сайд асан Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилсон бөгөөд Я.Содбаатар тамгаа гардаж авсан байна.

Я.Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженермэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дунд сургууль
  • 1997 онд Технологийн дээд сургууль, Физикч-инженер мэргэжлээр баклавар
  • 2004 онд Удирдлагын академи, Удирдлагын ухааны магистр
  • 2017 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түүхийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй суралцаж төгсчээ. 

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, дэд сайд
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • 2011-2012 онд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар тус тус ажилласан.

 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img