Сүүлийн 24 цагийн хугацаанд 12559 хүнээс шинжилгээ авахад 2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн алтан амиа алдлаа. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 104900 болж, нас барсан иргэдийн тоо 480 давлаа. Орон нутагт халдварын тоо 1000 давсан гашуун мэдээтэй нэг өдөр. Харамсалтай нь энэ тоогоор дуусгавар болохгүй, маргааш дахиад л нэмэгдэнэ.
Гэвч халдварын голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудын урам хугарч эхнээсээ ажил хаях тухай мэдээллүүд хөвөрч байна. Ганцхан жишээ, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Түвшин ажлаа хийж яваад гэр бүлээрээ коронавирусын халдвар авчээ. Гэтэл түүний хагас сарын цалин нь 154.000 төгрөг олгожээ. Энэ мэтчилэн олон жил суралцаж өндөр боловсрол эзэмшсэн эмч нарынхаа урмыг хугалсаар иргэнээ эмчлэх эмчгүй болох уу?
Нас барсан иргэдийнхээ араас эмгэнэл илэрхийлээгүй төр засаг, халдварт өвчтэй иргэдийг эмчлэхийн тулд нойр хоолгүй гэртээ ч харих завгүй эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмэхийн оронд хасч суугаа Засгийн газар цахим наадам хийх, одон медаль хэвлүүлэх гэх мэтийг яриад жишим ч үгүй сууж байх юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111