1 жил
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурлын явц болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Хан-Уул дүүргийн шүүхээс жүжигчин У.Цогтбаярыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорих шийдвэр гаргасан. Эрхийг нь хязгаарласан шалтгааныг жүжигчин У.Цогтбаяр жагсаал цуглаанд оролцсонтой холбон тайлбарласан байдаг.
Тэгвэл энэ талаар Хан-Уул дүүргийн шүүхээс, Иргэн У.Цогтбаяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх гомдол, дуудлагыг эхнэр нь өгсөн. 2023 оны дөрөвдүгээр сарын 28, 30-ны хоёр удаагийн үйлдлээр зөрчлийн хэрэг нь шийдэгдсэн бөгөөд долоо хоног цагдан хорих, 10 цагийн албадан сургалтад суулгах шийтгэл оногдуулсан гэв.
Мөн Кёкүшюүзан Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гомдлын дагуу 15 хоног цагдан хорих, 10 цагийн албадан сургалтад суух болон 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0