УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Эргэн сануулбал өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлэг төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох шийдвэрийг гаргасан билээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болно. Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 250 мянга болно. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.
Төрийн албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-н, аравдугаар сарын 1-ээс хоёр үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдынхныг нэмнэ, аравдугаар сарын 1-ээс бусад шаардлагатай төрийн албан хаагчдынхны цалинг нэмнэ.
Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага байгаа талаар олон жил ярьсан. Энэ зөрүүг итгэлцүүрийн зарчмаар бүрэн шийднэ. 1990 онд тэтгэврээ тогтоолгосон багш, өнөөдөр тэтгэврээ тогтоолгож байгаа багштай ижил тэтгэвэр авна. Гол нь ажилласан жил, НДШ төлсөн жил нь адил байх шаардлага тавигдана. Үнийн өсөлттэй уялдуулж нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ" гэх мэдээллийг өгсөн юм.
Харин АН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийгээгүй билээ.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0