Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийж эхэллээ
Хуваалцах:
img

Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс /2023.06.04/ эхлүүлж байна. Тайландын "ThaiVietJet" компани нь 165 хүний суудалтай "Airbus A-321" маркийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.

Монголын "МИАТ" компани нь Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол "ThaiVietJet" компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой болж байгааг албаныхан онцолж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img