Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагууд, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид, ОХУ, БНХАУ-ын 500 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ,
-Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд 2966 км хатуу хучилттай авто зам, 3358 км төмөр зам барих, шинээр 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, 4 боомтыг төмөр замаар холбоно.
-Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, харилцан ашигтай хамтран ажиллана.
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын голлох боомтуудад чингэлэгт тээврийн болон шилжүүлэн ачих терминалуудыг барина.
-Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ, зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барьж, Орос-Монголын хилийн Эрээнцав боомтоос Чойбалсан чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн засварлана.
-Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 394 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зарлана.
-Монгол Улсын агаарын тээврийн салбарын либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж олон улсын зорчигч болон ачаа тээврийн зангилаа төвийг бий болгохыг зорьж байна гэдгийг онцоллоо.
Чуулга уулзалтаар,
-"Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ,
-3000 вагон худалдан авах гэрээ"-г
-Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт гарын үсэг зурж, ёсчиллоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0