Ирэх сарын 16-ны ажлын өдрийг 24-нд шилжүүлж, наадмаар ес хоног амарна
Хуваалцах:
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг.
Энэ жилийн хувьд энэ өдрүүд пүрэв гарагт дуусч буй. Тиймээс долоодугаар сарын 16 буюу баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ны бямба гарагт шилжүүлэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Ингэснээр монголчууд ес хоног дараалж амрахаар болж байна. Эрүүл мэндийн сайдын зүгээс энэ ес хоногийн амралтын хугацаанд аль болох зусландаа гарч гэр бүлийн хүрээнд агаар салхинд дархлаагаа дэмжихийг уриаллаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0