Өнөөдөр буюу 2023.07.03-ны даваа гарагийн УИХ дахь намын бүлэг болон ажлын хэсгийн хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна. Долоо хоног бүрийн энэ өдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг цаг үеийн асуудалтай холбогдуулан хуралддаг уламжлалтай. Харин өнөөдөр МАН-ын бүлэг хуралдахгүй бөгөөд чуулганы нэгдлсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдтэй холбоотойгоор байнгын хороод хуралдахаар болжээ.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
08.30 |
“Үндсэн хууль” |
2 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
3 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
4 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
15.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
·Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·“Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ ·Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ ·Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
·Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ·Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Үндсэн хууль” |
Нийт сэтгэгдэл 0