Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих саналыг прокурор гаргажээ
Хуваалцах:
img

Т.Бадамжунайг хорих ангиас суллуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан бол прокуророос түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх хугацааг дахин нэг сараар сунгах саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Үүний дараа шүүхээс Т.Бадамжунайгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх өмгөөлчийнх нь хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, харин хугацааг сунгах прокурорын саналыг хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр  Т.Бадамжунайг нэг сар цагдан хорих саналыг прокуророос, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны зургадугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Улмаар уг саналыг прокуророос,  шүүхэд шилжүүллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img