Өнөөдөр /2023.07.05/ Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал болж байна.
Тэрбээр цахимаар шүүх хуралд оролцож байгаа юм. Бид шүүх хуралдааны шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Эргэн сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байдаг.
Д.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхийн эл шийдвэрийг давж заалдах хүсэлтийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 25-нд хүлээж авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах журмаар хянан хэлэлцэх 30 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0