Дарханы зам 57-72 хувийн гүйцэтгэлтэй байна
Хуваалцах:
img

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто зам барих ажлын явцын талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэл өглөө.

Одоогоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Зам, тээврийн хөгжлийн сайдын өчигдөр /2023.07.17/-ийн шуурхай хуралдаанаар уг авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгсөн байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img