Ч.Ганга
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага нь Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. Тэгвэл Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд Оюунчимэг хэмээх монгол гаралтай, монгол нэртэй бүсгүй сонгогдон ажиллаж байгаа юм байна. Тэрбээр өмнө нь Эрээн хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байжээ. Хятадын КН-ын гишүүн бөгөөд Ши Жиньпин болон түүний багт хамгийн ойр ажиллаж ирсэн нэгэн. Эрээн хотын Иргэдийн хурлын даргаар ажиллаж байхдаа шударга, хариуцлагатай, зарчимч гэдгээрээ нэрд гарч байжээ.
Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь муж, өөртөө засах район, шууд харьяа хот болон армиас сонгон гаргасан төлөөлөгчөөс бүрэлддэг.Төлөөлөгчид нь тэднийг сонгосон байгууллага нэжээрээ тус, тус төлөөлөгчдийн хэсэг болон бүрэлддэг байна. Мөн шат бүрийн төлөөлөгчдийн дотор үндэстний цөөнхүүдийн төлөөлөгч зохих орон тоог эзэлсэн байх ёстой бөгөөд Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг ажээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0