Данс андуурч шилжүүлсэн 5 сая төгрөгийг хувьдаа завшсан иргэнд ял оноожээ
Хуваалцах:
img

Прокуророос иргэн О-г алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж бусдын мөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иргэн О нь банкны данс андуурсан төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжсэн бусдын мөнгийг мэдсээр байж хувьдаа завшиж, захиран зарцуулж, 5,2 сая төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байна.

Эрүүгийн хуульд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж завшиж 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Шүүхээс иргэн О-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшиж 5,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img