2023 оны 7 дугаар сарын 25
Эрүүл мэнд, сайн сайхны төлөөх шилдэг компани болох Herbalife нь өнөөдөр дэлхийн тогтвортой байдлын хоёр дахь Амьдралаас сайхан бүхнийг мэдэр тайлангаа гаргалаа. Уг тайланд компанийн 2021-2022 онуудад үзүүлсэн нөлөөллийг тусгасан бөгөөд чанартай бүтээгдэхүүн, эрүүл чийрэг хүмүүс, цэцэглэн хөгжиж буй байгаль дэлхий гэсэн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд хийгдэж буй тогтвортой бизнесийг хөгжүүлэх үйл ажиллагаа, хүчин чармайлтаа ил тодоор буулгалаа.
Herbalife компанийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Майкл Жонсоны хэлж буйгаар “Herbalife нь хүмүүст хамгийн сайхан амьдралаа бүтээх боломжийг олгодог сэтгэл бахдам агуу өв дээр оршин тогтнодог. Бид ирээдүйгээ харж, гишүүд, үйлчлүүлэгчид, ажилтнууд, хөрөнгө оруулагчид болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор бизнесээ орчин үетэй хөл нийлүүлж байна. Ингэхдээ бид нийгмийн сайн сайхан байдлыг дэмжиж, байгаль дэлхийд эергээр нөлөөлөх тогтвортой, нэгдмэл бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүдийг бий болгох зорилтуудаа биелүүлсээр байна.”
Herbalife компанийн дэлхийн тогтвортой байдлын стратеги нь хамгийн ихээр нөлөө үзүүлж чадах салбаруудыг эрэмбэлэх замаар байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлага болон ил тод засаглалыг анхаарлын төвдөө байлгадаг. Энэхүү стратеги нь оролцогч талуудын хамгийн ихээр тулгамдаж буй асуудлууд болон компанийн эрсдэлийг тусган үзсэн бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж байна.
2022 онд Herbalife нь тогтвортой байдлын гүйцэтгэл, тэргүүлэх чиглэлүүд болон компани нь тогтвортой байдлын ил тод байдал, тайлагналыг хэрхэн сайжруулах боломжтой талаар ойлголт авах зорилгоор оролцогч талуудын албан ёсны үнэлгээг хийсэн. Уг үнэлгээ нь компанид тулгараад буй тогтвортой байдлын хамгийн чухал асуудлуудыг тодорхойлоход тусалсан.
Herbalife-ын 2021-2022 оны Дэлхийн тогтвортой байдлын тайланд компанийн Европ, Ойрхи Дорнод, Африк болон Энэтхэгийн бүс нутаг даяарх дараах гурван тэргүүлэх чиглэл тус бүр дэх ололт амжилтыг онцолсон болно. Үүнд:
Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүс нутаг
Чанартай бүтээгдэхүүнүүд
Оны шилдэг бүтээгдэхүүн шагнал
Эрүүл чийрэг хүмүүс, олон нийт
Цэцэглэн хөгжиж буй байгаль дэлхий
Нэмж дурдахад, компанийн бие даасан гишүүд болон ажилтнуудын өгөөмөр дэмжлэгээр Herbalife Nutrition Сан (HNF) нь хүүхэд болон нийгмийн сайн сайхныг тэтгэхэд шаардлагатай шим тэжээл болон мэдлэг боловсролоор дэмжлэгээ үзүүлсээр байна. HNF нь 2022 онд орон нутгийн 178 байгууллагад 5.12 сая доллар олгож, дэлхийн хэмжээнд 229,000 хүүхдэд тус дэмээ хүргэсэн.
Herbalife-ын Дэлхийн тогтвортой байдлын тайланг бүрэн эхээр нь эндээс үзэж болно.
Herbalife-ын тухай
Herbalife (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон Бие Даасан Гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх тэргүүний компани болон нийгэмлэг юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан дэлхийн 90 гаруй улсад үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Бие Даасан Гишүүд маань үйлчлүүлэгчдэдээ амьдралаас хамгийн сайхан бүхнийг мэдрэх боломжийг олгох зорилгоор илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь туслах ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олон, нийгэмлэгийн дэмжлэгийг бүрдүүлж өгдөг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://ir.herbalife.com сайтаар зочилно уу.
* Эх сурвалж: Euromonitor International Limited; Хэрэглэгчийн эрүүл мэнд, 2023 оны хэвлэл, жин хянах, өөрийгөө илүү сайхнаар мэдрэхэд туслах зориулалттай бүтээгдэхүүний тодорхойлолт; жижиглэнгийн борлуулалтад эзлэх хувь, үнийн дүнгээр, 2022 оны мэдээлэл.
** Эх сурвалж: Euromonitor International Limited; Хэрэглэгчийн эрүүл мэнд, 2023 оны хэвлэл, спортын нунтаг уураг, шууд уухад бэлэн спорт уургийн ундаа, хоол орлуулагч, нэмэлт шим тэжээлийн ундаа болон уургийн нэмэлт зэрэг эрүүл мэндийн коктейль, жижиглэнгийн борлуулалтад эзлэх хувь, үнийн дүнгээр, 2022 оны мэдээлэл.
Нийт сэтгэгдэл 0