Уньт дахь “Сахарын рашаан” –ыг зорихдоо үүнийг санаж яваарай
Хуваалцах:
img

Ч.Ариун

Булган аймгийн Хутаг Өндөр сум Уньт багийн нутагт байрлах “Сахарын гэх нэршилтэй рашаанаар саяхан дайран өнгөрөхдөө тэнд энэ халуун нар шарахыг  үл тоон зам, шат барьж байгаа  гурав, дөрвөн хүнийг хараад бахархах сэтгэл төрсөн юм. Тиймээс машинаас бууж хэдэн үг солив. Хамгийн гол нь тэдний  “Хийе, бүтээе гэж байгаа сэтгэл, зүтгэл нь сайхан санагдсан.  Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр хаа холсоо сахарын рашааныг зорин ирж, буцах чихрийн шижин өвчтөй хүмүүст туслачих юмсан гэж нэг хэсэг нь ийм ажил хийгээд  байж байхад хажууханд нь хогоо хаячихаад явчих хүмүүс ч мэр сэр харагдсан нь харамсалтай.

 Аялагчид амрагчдаар дүүрэн тус амралтад  амьдрал буцалж,  рашаанчдад сэтгэл гарган зам, шатыг  засаж сэлбэхийн зэрэгцээ  шинээр тавьж  байгаа хүмүүст талархаж  бас дэмжмээр санагдсанаа нуух юун.  Аялагч, амрагчид маань хөдөө орон нутагт энэхүү Их булаг рашаан дээр  ус гол, байгаь орчноо   хамгаалж байгаа тэдгээр  хүмүүсийг хараад өнгөрөх бус тэдэн шиг   сэтгэл гаргадаг болоосой. Хэрэв тэгж гэмээ нь аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн том зорилго тавиад  байгаа улс орондоо ч, байгаль хамгаалалд ч,   аялагч олондоо ч  дэм, тустай  байх сан.

No description available.

Иймд Уньт дахь “Сахарын рашаан”-ыг зорих бол санаж явахад илүүдэхгүй хэдхэн зөвлөгөө өгье.

-Сахарын рашаан нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах ид шидтэй гэлцдэг ч юуны өмнө  та эмчийн үзлэгт хамрагдаж, сахарынхаа хэмжээг тогтоосон байх ёстой.

- Зориод очсон хэн ч рашаан ус, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулж хогоо зориулалтын цэгт хаяж, цэвэр цэмцгэр байдлыг сахих хэрэгтэй.

-Олон шат сүүдрэвч, хашаа, хашлага нь  рашаан усаа хамгаалах гэсэн хүмүүсийн хүч хөдөлмөр шүү. Тиймээс ариг гамтай хандах ёстой.

 

 

 

Нийт сэтгэгдэл 3

  • Зочин
    1 жил

    Сахарын өвчтэй хүмүүс хүндэлж хүртдэг рашааны маань тархин дээр толгойгоо угаах ам хамраа зайлж нус цэрээ их хаядагийг больмоор байгаа юмдаа. Очиж байгаа хүмүүс энийг сайн санаж яваарай

  • Галаа
    1 жил

    Булган дайраад Хөвсгөл явах замд шууд очноо

  • Энхсайхан
    1 жил

    Хаана байдаг вэ хэрхэн очиж бодох вэ тус болооч

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img