Алтан-Овооны их тахилга энэ сарын 4-нд эхэлнэ
Хуваалцах:
img

Ч.Ариун

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Төрийн тахилгат Алтан-Овооны 110 жилийн ойн баяр наадам энэ сарын 4-6-нд болно.  Ойн баяр наадмын нээлт  энэ  сарын 4-ний 20.30 цагт  эхлэх бөгөөд  уул, овооны сан тавих, ном уншлага,  Долоон бурхан одыг тахих зан үйл болох юм байна. Харин Алтан-Овооны төрийн их тахилга  наймдугаар сарын 5-ны  өглөө  болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  өөрийн биеэр оролцох юм байна.

No description available.

                  Баяр, наадмын нээлтийг Үндэсний урлагийн их театр хариуцна

 Нээлтийн үйл ажиллагааг  Үндэсний урлагийн их театр, найруулагч Г.Цоггэрэл  хариуцаж байгаа аж. Уг нь тус аймгийн Жаахан шарга хөгжимт, жүжгийн театрын хамт олон,  найруулагч нар нь ч орон нутгийн овооны их тахилгыг аваад гарчих чадалтай чадвартай. Гэтэл тус аймаг төсөв, хөрөнгөө хэмнэх, нөөц боломжоо дайчлахад анхаарсангүй. Үндэсний урлагийн театрыг   бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж,  нээлтийн үйл ажиллагаанд 100 саяыг  зарцуулж байгаа гэсэн мэдээлэл иргэдийн дунд шүүмжлэл дагуулж, сошиалд нутгийн иргэд байр сууриа илэрхийлсээр байна.

Алтан-Овооны их тахилгад  морь, бөх, сур, шагай гээд  эрийн гурван наадмыг  бүрэн утгаар нь зохион байгуулна. Мөн урлаг соёлын үйл ажиллагаанууд болно. Жишээлбэл, урлагийн тоглолт, соёлын өвийн танилцуулга, нутгийн урчуудын олон төрлийн үзэсгэлэнгүүд гарна гэж Сүхбаатар аймгийн мэдээллийн  цахим хуудсуудаар мэдээлжээ. Үүнээс үзвэл аймаг, сумдад болоод байгаа 100 жилийн ойн баяр наадмаас  дутахгүй  өргөн хүрээнд  тахилгын 110 жилийн ойг хийх бололтой.

          Хөрсний доройтолд орсон Дарьганга сум  автомашинаас хураамж авахгүй

Анхаарал татсан нэг зүйл нь “Баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 60-70 гэр ажиллана. Бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчид болоод авто машинаас хураамж авахгүй. Харин худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс бага хэмжээний хогны хураамжийг Дарьганга сумын ЗДТГ авна” гэсэн мэдээлэл гаргажээ.  Гэтэл  тус нутаг эмзэг хөрстэй, цөлжилт явагдаж, Ганга нуур нь ширгэхэд хүрч, Оргихын булаг нь шалбааг болчихоод байгааг  ирж, буцаж буй хүмүүс цахим ертөнцөд бичиж, зураг, бичлэг оруулсаар байдаг.  Мөн  хог хаягдал  замбараагүй, хараа хяналт муу байгааг ч хэлдэг. Тиймээ зохих ёсны хураамж авч  байгаль орчны доройтол, хог хаягдлын менежментэд зарцуулсан бол гэж хэлэх хүн цөөнгүй байна.

Сүхбаатар аймаг адууны орон гэгддэг. Алтан-Овооны их тахилгын хурдан морины уралдаанд  зургаан  насны морьдоос өөр нас уралдахгүй. Морьдын сэрвээг хэмжиж уралдааны замд гаргана.Морины бүртгэл  наймдугаар сарын 3-нд эхлэх бөгөөд хураамж 10 мянган төгрөг байна.  Уралдаанч хүүхдүүдэд нэгдсэн номер  тараана гэдгийг урьдчилан зарлажээ. Мөн хурдан морины уралдааныг шаардлагатай  найман автомашинаас өөр машин дагуулахгүй гэжээ.

              Алтан-Овооны их тахилгад очиж дуулах дуучны нэрсийг нууцалжээ

Тахилгын үеэр шашны зан үйлээс бусад бүх үйл ажиллагаа баяр наадмын шинэ талбайд болно.Талбайн дэргэд 18 асар байрлуулна, хүндэтгэлийн гэрүүд мөн байх бөгөөд хүндэт зочид, хандивлагчдад зориулж 100 гэрийг барина.Уламжлалт нүхэн жорлонгоос татгалзаж, эко ариун цэврийн байгууламжийг байрлуулна. Баяр наадмын үдшийн шоунд   хоёр ч томоохон хамтлаг, шинэ залуу үеийн дуучид оролцох бол   хэн, хэн  байхыг  нэрийг нь нууцалж байгаа ажээ.

No description available.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img