1 жил
Нийслэлийн онцгой комиссоос үер усны гамшигтай холбоотой нөхцөл байдлын мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Үерийн гамшгийн үеэр амь эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэв.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа.
Одоогийн байдлаар орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор шийдвэрлэлээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Үерт өртөж эвдэрсэн 105 тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ.
Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисст хандахыг сануулж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0