Жолооч, иргэдийн 73 тэрбум төгрөгийн торгуулийг Өршөөлийн хуульд хамруулжээ
Хуваалцах:
img

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Өршөөлийн тухай хуулийн төсөлд жолооч нарын төлөгдөөгүй торгуулийг тэглэх заалт оруулжээ. Тэрээр, зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны эхний таван сар хүртэл нийт 6.1 сая зөрчил бүртгэгдсэн. Хууль хяналтын байгууллагаас үүнд 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулсанаас 73 тэрбум 339 сая төгрөг нь төлөгдөөгүй байна.

Тиймээс оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байгаа хэмээн үзэж Өршөөлийн хуульд хамруулахаар тусгажээ.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img