АНУ-руу хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн 16 олдворыг эргүүлэн авлаа

Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд болжээ. Тус улсын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн байна. Эдгээр олдворууд дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа аж. Тухайн олдвор нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм. Цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхэлж, Монгол Улс анх удаа АНУ-ын хилээр хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг олдворуудыг 2013 онд хүлээн авч байжээ. Түүнээс хойш 2014, 2016, 2019 онд үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байв. Энэ удаа ийнхүү 16 олдворыг эргүүлэн авчээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0