Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд дахин нэг иргэн гал нээсэн хэрэг гарлаа
Хуваалцах:
img

Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны тагтан дээрээс нэгэн иргэн хий буудаж, олныг цочирдуулсан хэрэг гарсан билээ.Өдгөө эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Натур худалдааны төвийн ойролцоо байрлах 22 дугаар байрны орцонд мөн гал нээсэн хэрэг гарсан байна. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх үйлдлийг гаргасан байж болзошгүй байгаа юм байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img