Үерийн улмаас үүссэн 3975 тонн лаг шаврыг цэвэрлэж, 143 мянган ам метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ
Хуваалцах:
img

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн улмаас үүссэн лаг шавар, хогийг цэвэрлэх ажилд Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Цагдаагийн байгууллага болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 23 байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчид өчигдөр буюу 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл 3,975 тонн лаг шаврыг 165 рейсээр зөөж, 111 өрхийн хашаа буюу 143,500 ам метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, далан хөвөөний засвар дүүргэлтэд 179 рейс машинаар 3,487 шооь метр дайргыг ачиж зөөж ажиллалаа.

  Мөн үерт өртөж орон гэргүй болсон айлуудыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлс зэргээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img