Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжих нүүрс авч ирэх өвөл туршилт хийнэ
Хуваалцах:
img

 Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн НИТХ дээр танилцуулга хийлээ. Тэрбээр “Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ.

 Ингэхдээ арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Үүнийг би төгс шийдэл гэж үзэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байна” гэлээ.  

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img