Ерөнхий сайд Сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж байна
Хуваалцах:
img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 19 дэх уулзалтаа Сууц өмчлөгчдийн холбооны удирдах албан тушаалтны төлөөлөлтэй хийж байна. Энэ уулзалтаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож буй юм.

Кинг таур хотхоны СӨХ-ны дарга Ж.Отгонбаяр "Улаанбаатар хотод 100 хувь төлөлттэй СӨХ алга. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. СӨХ-үүд хүний нөөцийн хомсдолд орсон байна. Ерөнхий сайд СӨХ-үүдийг сонсож байгаад баяртай байна" гэв.

Орон сууцны өмнөх тоглоомын талбай, ногоон байгууламж, тохижилт сайн байх эсэх нь СӨХ-ны үйл ажиллагаатай шууд холбоотой. Тиймээс нийслэлийн зүгээс СӨХ-ны хуулийг боловсронгуй болгохоор ажиллаж буй бөгөөд намрын чуулганаар хэлэлцүүлэх боломжтой гэж төлөвлөжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img