ЗТХЯ: Автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэжээ
Хуваалцах:
img

2023.08.23-ны өдрийн байдлаар автотээврээр 39.38 сая.тонн ачаа тээвэрлэж, энэ оны зорилтоо 154.6 хувиар давуулан биелүүллээ. Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Баянхошуу, Булган боомтуудаар нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг экспортын бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна.

Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж,  олон улсын нислэгээр 818.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 156.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн энэ оны 7 дугаар сард орон нутгийн найман чиглэлд нислэгийг сэргээснээр 258.6 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Харин төмөр замаар 21.82 сая.тонн ачаа тээж, 1.341.640 зорчигч тээвэрлэж, Замын-Үүд-Эрээн боомтоор өргөн царигаар 15.6, нарийн царигаар 7.7 галт тэрэг солилцлоо.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img