1 жил
Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв өнөөдрөөс /2023.08.25/ Номин худалдааны төвийн хажууд байрлах автовокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм.
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн:
Өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ автовокзалдааа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.
Цаашид үйлчилгээгээ илүү сайжруулах тул хүлээцтэй, соёлтой үйлчлүүлэхийг хүсье" гэв
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0