1 жил
Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалтын талаар Ж.Сүхбаатар сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны үйл ажиллагаа, Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний сайжруулах бодлого, түгжрэл бууруулахад цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа явуулдаг учраас Түгжрэлийг бууруулах үндэсний хороон ажлыг дагнан явуулах боломжгүй байсан. Улмаар тус хороонд зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн.
Нийслэлийн түгжрэлд хамгийн их хамааралтай нь сургууль, цэцэрлэгийн асуудал буюу боловсролын салбар юм байна гэж үзээд өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад Үндэсний хорооны даргын ажлаа хариуцуулсан байдаг. Уг асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хариуцаж байгаад Ерөнхий сайдын сүүлд гаргасан шийдвэрээр хавсарга байдлаар нэг сайд хариуцах биш, бодлогын хувьд тусалдаг, тусгай үүрэг даалгавар биелүүлдэг сайд байх нь зүйтэй гэж намайг Үндэсний хороон даргаар тохоон томилсон. Миний үүрэг бол Үндэсний хорооны дүрэмд зааснаар УИХ, Засгийн газрын түвшинд нийслэлийн үйл ажиллагаанд бодлогыг дэмжих. Шинэ сэргэлт, нийтийн тээврийн бодлого, зорилт дээр анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг" гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0