Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн дэд гэрээг үзэглэлээ
Хуваалцах:
img

Сангийн сайд Б.Жавхлан Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан,“Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэлээ. Дэд зээлийн гэрээг байгуулснаар

• Монгол улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,

• EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах.

• Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтын бууруулах

• EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img