Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг маргаашаас аялж эхэлнэ
Хуваалцах:
img

Ковид-19 цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн олон улсын галт тэргийг маргааш буюу наймдугаар сарын 31-нээс аялуулж эхлүүлэхээр боллоо. Галт тэрэг маргааш орой 20:35 минутаас Улаанбаатараас хөдөлж, 10:25 цагт Эрээн өртөөнд очно.

Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт тогтмол аялах болно.

Түүнчлэн Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг аялуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img