Ариг банкны хадгаламж 16.5% хүүтэй, 100 сая₮ урамшуулалтай
Хуваалцах:
img

Монголын арилжааны банкнууд дотроос хадгаламжийн хамгийн өндөр хүү санал болгодог банкнуудын нэг нь Ариг банк гэдгийг та мэдэх үү? Ариг банк жилийн 16.5% хүртэл хүү хадгаламж эзэмшигч нартаа санал болгодог нь зарим банкнуудынхаас даруй 1% өндөр хүү юм. Энэ нь та 10 сая төгрөгийн хадгаламжтай бол жил бүр 100 мянган төгрөгийн хүүгийн орлого илүү олно гэсэн үг.

Үүнээс гадна Ариг банк энэ оны туршид “Бүх банкны харилцагчид 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой” урамшууллын аяныг зарлаад байгаа юм. Аяны хүрээнд 12 сарын 30-нд супер шагнал 100 сая төгрөгийн нэг эзнийг тодруулахаас гадна 45 хоног тутамд 10 сая, 1 сая,  500 мянган төгрөгийн урамшууллын эздийг тодруулах юм. Хоёрдох тохирол ирэх даваа гарагт буюу 9 сарын 4-нд Arig Bank фэйсбүүк пэйжээр тодруулах тул амжиж аянд оролцоорой.

Та өөрт хамгийн ойр байрлах Ариг банкны салбарт очиж шинээр 6 сарын хугацаатай хадгаламж нээлгэх болон хугацаатай хадгаламждаа хийсэн 50 мянган төгрөг тутамд урамшууллын аянд оролцох нэг эрхтэй болох юм. Хэрэв та аль хэдийн Ариг банканд хадгаламжийн данстай тохиолдолд хугацаагаа 6 сараас дээш хугацаагаар сунган, аянд оролцох боломжтой.

Ариг банк ая тухтай үйлчилгээний орчин, хүлээлгэгүй түргэн шуурхай үйлчилгээгээрээ салбарын өрсөлдөгчид дундаасаа ялгардаг. Орчин үед бид банк санхүүгийн үйлчилгээг ихэвчлэн гар утсаар дамжуулан авах болсон ч салбараар очиж үйлчлүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Зарим тохиолдолд банкны зааланд багагүй цаг хугацааг өнгөрөөж, хэт их ачаалал дунд чанаргүй үйлчилгээ авдаг. Танд ийм асуудал тулгардаг бол Ариг банкны салбарт зочилж, орчны тав тух, хүлээлгэгүй хурдан шуурхай үйлчилгээтэй нь танилцаж, таалагдвал харилцагч нь болоорой.

Вэб хуудас: www.arigbank.mn

Имэйл: info@arigbank.mn

Лавлах утас: 70133060

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img