1 жил
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн албан томилолтын хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан 2023 оны есдүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Цай Вэньруй нь 2020 оны нэгдүгээр сараас манай улсад Элчин сайдаар томилогдон ажилласан юм. Элчин сайд Цай Вэньруй Монгол улсад ажиллах хугацаандаа дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг хоёр улс хамтдаа даван туулж, харилцан туслалцаж, нягт хамтран ажилласаныг онцоллоо. Мөн тэрбээр нийгэм, эдийн засгийн хүндхэн цаг үед хоёр тал “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдийг тогтвортой үргэлжлүүлэн ажилласныг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын төрийн дээд түвшний айлчлалууд тогтворжсоны үр дүнд санхүү, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, ач холбогдол өндөр төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн гэдгийг нэмж хэллээ. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Эрхэмсэг ноён Элчин сайд Цай Вэньруйд цаашдын ажил, амьдралд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, талархал илэрхийлэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0