ЗТХЯ: Тяньжин боомтоос Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломжтой боллоо
Хуваалцах:
img

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах Монгол, Орос, Хятад гурван талын Хамтарсан хорооны III хурлыг зохион байгууллаа.

Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 чиглэлийн авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсыг Монгол, Орос, Хятадын хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар олон улсын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлыг баталгаажуулж, АН-4 чиглэлийн авто замаар 2023 оны есдүгээр сард багтаан туршилтын тээвэрлэлтийг хийхээр тохиролцсон.

Үүний үр дүнд Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэл буюу БНХАУ-ын Тянжин боомтоос Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.

Тус маршрутаар тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ хэрэгжүүлж байна. Иймд тээвэрчид дээр дурдсан зөвшөөрлийн бичгийг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-т хандан авах боломжтой болно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img