Хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлж байна
Хуваалцах:
img

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтэд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцлийг бүрдүүлэх зорилт тавигдсан.

Дээрх зорилтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлж, хил дамнасан боомтуудын төмөр замыг барьж  байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамдууд болон төмөр замын гүйцэтгэгч компанийн төлөөллүүд, Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын барилгын ажлын явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.

Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын дэлгэмэл урт нарийн цариг 19.3, өргөн цариг 30.7 км, 2024-2029 онд жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой. Доод бүтцийн барилга угсралт, гүүр хоолой, терминалын талбайн ажил, эрчим хүч хангамж зэрэг барилгын ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img