Ерөнхий сайдын захирамжаар “Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах шийдлийг батлуулах, хэрэгжүүлэх” ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ажиллаж байна.
Үүний хүрээнд холбогдох яам, агентлагийн ажлын хэсгээрээ хуралдаж, цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө, санал, шийдлээ хуваалцлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 709 цахилгаан тээврийн хэрэгсэл байна.
2026 он гэхэд 20.000 цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан машин цэнэглэх 1000 станц байгуулах,
Цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,
Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх,
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах,
Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана.
Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох АЮУЛГҮЙ БАЙДАЛД нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0