Гурван улсыг холбосон олон улсын тээвэр Булган боомтоор эхэллээ
Хуваалцах:
img

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шинжаань Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт  Ховд аймгийн Булган боомтоор амжилтай нэвтэрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлээ.

Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шинжаань Өрөмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт,  Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэнэ.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр  тээвэрлэлтийг гүйцэтгэж байна

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img