Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Төмөр Замын хонгилон гарц барьжээ
Хуваалцах:
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаа УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ийн нэгдүгээр зуутад байрлах гармыг ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарц болгон өөрчилж барих ажлыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд хийж дуусгалаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0