МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-15 хувиар хямдрууллаа
Хуваалцах:
img

Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Тодоуулбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг 1,189,600 төгрөгөөс 881 мянган төгрөг болж, 26 хувиар бууруулжээ. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ дунжаар 10-15 хувиар бууруулаад байна.

“МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир хэлэхдээ, 

Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон. Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууныг хэмнэж байгаагаас тийзийн үнийг 10-15 хувиар бууруулж байгааг хэллээ.

Тус компани Франкфурт, Станбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Бусан, Токио зэрэг шууд нислэг үйлддэг чиглэлүүдийн тийзний үнийг хямдруулахаар шийдвэрлэсэн байна. Нислэгийн захиалгаа эрт, урдчилсан өгснөөр хямд тийзээр нисэх боломжтой, нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгож буйг мэдээллээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img