Дархан-Уул аймаг энэ сарын 09-нөөс эхлэн зорчих хөдөлгөөнөө нээнэ
Хуваалцах:
img

Дархан-Уул аймгийн онцгой комиссын 87 дугаар хурлдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн

  • Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.
  • Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.

Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.

  • Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.
  • Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.

Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна.

  • Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
  •  ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг 7-р сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.

Энэ шийдвэрийг 7 дугаар сарыг дуустал мөрдөх юм байна.  

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img