Сангийн яамны 16 албан хаагчийг Япон улсад суралцуулна
Хуваалцах:
img

Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Ганбат Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS)”-ийн дараагийн үе шатыг эхлүүлэх зорилгоор Японы ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

May be an image of 4 people and text

Уулзалтаар тус хөтөлбөрийн 2024-2027 онд хэрэгжих төслийн хүрээнд Макро эдийн засаг болон Байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн чиглэлээр жил бүр 16 албан хаагчдыг үргэлжлүүлэн суралцуулахаар тохиролцов. Түүнчлэн, хөтөлбөрт хамрагдах төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, Татвар болон Төсвийн бодлогын чиглэлээр сургалт зохион байгуулах талаар санал солилцлоо.

Япон Улсын их дээд сургуулиудын магистрын хөтөлбөрт Монгол Улсаас 2004-2023 оны хооронд нийт 400 гаруй албан хаагчид хамрагдаж төрийн алба болон хувийн хэвшлийн салбарт хувь нэмрээ оруулан идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг уулзалтын төгсгөлд онцлов.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img