Япон улс ажлын дөрвөн өдөртэй болно
Хуваалцах:
img

Японы улсын Засгийн газар жил бүрийн эдийн засгийн бодлогын удирдамждаа компаниуд ажилтнуудаа долоо хоногт ажлын дөрвөн өдөр ажиллуулах боломжийг олгох тухай зөвлөмжийг оруулжээ. Ийнхүү Засгийн газраас компаниудад ажилтнууддаа долоо хоногт дөрвөн өдөр ажиллах сонголт хийх боломж олгохыг хөхиүлэн дэмжиж, үүгээрээ иргэдийн ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулах зорилт тавьж буй юм. Иргэд долоо хоногийн бусад өдрүүдэд гэртээ анхаарал хандуулах, эсвэл шинэ ур чадварт суралцахад зарцуулж болох аж. 2019 онд Япон дахь “Microsoft” компани долоо хоногт ажлын гурван өдөр ажиллах туршилт явуулж үзэхэд ажлын үр бүтээмж 40 хувиар нэмэгдэж, компанийн цахилгааны хэрэглээ, бичиг цаас, хэвлэлийн зардал ихээр буурсан дүн гарчээ. Мөн Японы “Yahoo” корпораци 2017 онд ажилтнуудаа долоо хоногт гурван өдөр амруулахад нийтээрээ тааламжтай хүлээн авч, ажилтнууд гэр бүл, үр хүүхэддээ илүү цаг зарцуулсан эерэг үр дүн үзүүлсэн байна. Иймээс Япон улс долоо хоногт дөрвөн өдөр ажиллах хэв маягт шилжихээр төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэсэн юм. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img