”Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалт эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм.
Чуулганд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл танилцууллаа.
Тэрбээр илтгэлдээ Зам, тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатайгаар явагддаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхайн салбар бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцлоод,
Уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг голчлон төмөр зам, авто замаар тээвэрлэн худалдан авагчдад хүргэж байна.
Ингэхдээ,
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн статистикийг авч үзвэл 2022 онд 40.6 сая тонн, 2023 оны эхний 8 сарын байдлаар 47.6 сая тонн ачаа тээвэрлэсэн нь цар тахлын хүндрэлийг амжилттай даван туулж, 2019 болон 2020 оны түвшингээс давсан үзүүлэлттэй байна.
Тээврийн төрлөөр нь авч үзвэл, 2023 оны эхний 8 сарын байдлаарх нийт уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн 84.2 хувийг автотээврээр тээвэрлэсэн нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй байна.
Тээвэрлэсэн бүтээгдэхүүний төрлөөр авч үзвэл нүүрс тээвэрлэлтийн хэмжээ нийт тээврийн хэмжээнд хамгийн өндөр хувийг эзлэж, 2023 оны 8 дугаар сарын байдлаар 92.6 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний 49.2 хувь нь Гашуунсухайт боомтоор, 19 хувь нь Шивээхүрэн боомтоор, 16.6 хувь нь Замын-Үүд боомтоор, 6.1 хувь нь Ханги, 3.5 хувь нь Бичигт боомтоор тус тус экспортод гарчээ.
Автотээвэр уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд чухал байр суурь эзлэсээр байна. 2023 онд экспортод гарсан бүтээгдэхүүний 84.2 хувь нь авто замын хилийн 12 боомтоор гарсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийн чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой ахиц дэвшил гарлаа. Төмөр замын томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлж, 2022, 2023 онуудад ЗҮҮНБАЯН-ХАНГИ боомт чиглэлийн 226.9 км, ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН чиглэлийн 415.9 км, ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ чиглэлийн 233.6 км төмөр замуудыг барьж, ашиглалтад оруулаад байна.
Түүнээс гадна 2023 оны эхний 9 сарын байдлаар тус төмөр замуудаар Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-иуд тус бүр 1.2 сая тн ачааг тээвэрлэжээ.
Үүний дээр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжиж байгааг танилцууллаа.
Чуулга уулзалтад 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 3.000 гаруй төлөөлөл оролцож байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6, төсвийн орлогын 24.8, нийт экспортын 93.7, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байна.
Манай улс далайд гарцгүй ч транзит тээврийг хөгжүүлэн, богино зайнаас уул уурхайн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Уул уурхайн үйлдвэрлэл, экспорт дагасан дэд бүтцийг сайжруулах, эрдэс баялгийн томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэдгийг уулзалтаар онцолж байл
Нийт сэтгэгдэл 0