Ховд-Увс, Завхан-Говь-Алтай аймгийг холбох авто замын санхүүжилтийг шийдлээ
Хуваалцах:
img

Ховд-Увс,Завхан-Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийдлээ.

Монгол улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг нь зам тээврийн боомтын сэргэлт юм. Ингээд “ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ” хөтөлбөр хэрэгжүүлж, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбохоос гадна урд, хойд хилийн боомтуудыг холбох, авто замын таван босоо коридортой болохоор төлөвлөж байгаа.

Энэ ажлын хүрээнд Сангийн сайд Б.Жавхлан АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Ковлинтой "Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх, засвар арчлалын төслийн"3-р шатны зээлийн хэлэлцээрийг үзэглэлээ.

Ингэснээр АХБ-ны хөнгөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3 км авто зам, Завхан аймгийн төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх нийт 198 км автозамыг барихаар боллоо. Дээрх замууд ашиглалтад орсноор Монгол улсын тээвэр ложистикийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, ачаа болон зорчигч тээврийн хүчин чадал сайжрах,экспорт нэмэгдэх зэргээр бүс нутаг төдийгүй монгол улсын эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img