Нийслэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллана гэв
Хуваалцах:
img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хотын зүгээс салбар бүрийн хүрээнд дэмжин ажиллах, цаашид нийслэлтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.

Хотын дарга “Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин, хамтран ажиллах боломжтой. Мөн төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил нь менежментээ хийснээр зардал, цаг хугацаа хэмнэж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.

Мөн хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дан ганц төр гэхээс илүүтэйгээр хувийн хэвшлийн туршлага, мэдлэг, нөөц бололцоо, оролцоо нэн чухал болохыг онцолсон байна.

Бодлогын судалгаанд суурилан бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт өрнүүлэх, хууль, эрх зүйн хүрээнд шаардлагатай шинэчлэлийг цаг алдалгүй зохион байгуулах тухай хэлэлцсэн.

Уулзалтаар үндэсний болон хотын худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нийслэлийн тулгамдаж буй асуудлууд болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зэрэг тодорхой хэд хэдэн чиглэлээр ойрын хугацаанд бодит ажил хийхээр харилцан тохиролцов.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img