Сурагчдын ариун цэврийн өрөөнд камер байрлуулсан захирлыг 8 сая төгрөгөөр торгожээ
Хуваалцах:
img

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч есдүгээр сард Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв. Уг асуудлыг шалгаж дууссан бөгөөд сурагчдын ариун цэврийн өрөөнд камер байрлуулсан асуудалд торгуулийг хүндрүүлж, хуулийн этгээдээр тооцсон буюу О захиралтай, тус сургуулийг Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгж буюу 8,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img