Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна
Хуваалцах:
img

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс энэ сарын 9-13-ны өдрүүдэд авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар төрийн  байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн нийт 19 мэдэгдлийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Зарим салбарт гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэх, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд тусгуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиалагчийн хяналтын хэлтсийн дарга, ахлах ажилтнуудтай уулзаж, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулах, ажлын гүйцэтгэлийн түүхийг үүсгэх зэрэг ажлуудыг тус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр болов.

Мэдэгдлийг Гаалийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Архангай аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах яам, Завхан аймгийн ИТХ, Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Завхан аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар, Тээврийн цагдаагийн алба, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, “ДЦС-3” ТӨХК, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад хүргүүлсэн.

Авлигын эсрэг сургалтад 318 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.

Эх сурвалж: АТГ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img