Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийж байна.
И Монгол Академийн захирал Б.Мягмарнаран Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн өнгөрсөн хугацаан дахь ололт амжилт болоод Е-Mongolia 4.0 системийн танилцуулгыг хийлээ.
Тэрбээр бид E-Mongolia-гаас гадна ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн систем, business, мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn, sudalgaa.mn төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. Хувийн хэвшилтэй өрсөлдөх биш хамтран ажиллах зарчим баримталдаг. Тухайлбал, ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж буй 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх байна.
2019 оноос хойш E-Mongolia системээр 36.5 сая удаагийн үйлчилгээ хүргэсэн бөгөөд сар болгон 1.3 сая цаас хэмнэж байна.
Цаашид бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх үндэсний аян эхлүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувь байна.
E-Mongolia 4.0 системийн хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч орон нутгийн төрийн үйлчилгээг цахимжуулах, хувийн хэвшлийн нэмэлт боломж бий болгох, төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Үүнд төрийн байгууллагууд цахим үйлчилгээг санал болгох, хэрэглээнд нэвтрүүлэх, ХЗДХЯ-ын хамтын ажиллагаа, ТАЗ-ийн сангийн мэдээлэл хязгаарлагдмал, Засгийн газрын тогтоол шийдвэр дээр ЦХХХЯ-наас зөвлөмж авах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Мөн E- Mongoliа-гийн хамт олны ажиллах орчныг сайжруулах, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмждэг үзүүлэхийг хүслээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0