Байтаг боомт хүртэлх 95 километр тусгай зориулалтын авто замын төсөл эхэлжээ
Хуваалцах:
Байтаг хилийн боомт хүртэлх 95 километр тусгай зориулалтын авто замын төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр баруун бүс болон Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох боломж нээгдэх аж.
Ирэх хавар авто замын бүтээн байгуулалтын үндсэн ажил эхлэхээс өмнө хэмжилт, дурдлага, карьерын хайгуул, өрөмдлөг, материалын судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх юм байна.
Түүнчлэн уг авто замын төсөл хэрэгжсэнээр манай улсын нүүрсний экспорт даруй 10 сая тонноор нэмэгдэнэ гэв.
Мөн Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд тус зам чухал ач холбогдолтой хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0