3 жил
Цар тахлын тархалттай холбоотой авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-ХӨСҮТ-ийн үйл ажиллагааг дэмжих багууд орон нутгийн эмнэлгүүдээс Улаанбаатарт ирж цар тахлын тархалт, судалгааны ажилд тусалж байгаа. Одоо ихэнх аймагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Ийм үед орон нутгийн эмч нарыг хотод ажиллуулаад байх нь хэр зөв бэ?
-Халдвар гараагүй аймгуудын эмнэлгээс эмч, сувилагч, тархвар судлаач, жолооч гэсэн тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нийт 16 баг орон нутгаас ирж голомтод ажилласан. Аймагт нь халдвар гарсан учир зарим баг буцааж, одоогоор 12 баг нийслэлд ажиллаж байна. Ер нь халдвар хөдөө орон нутагт тархаж байгаатай холбогдуулан орон нутгийн багуудаа буцаах бодлого барьж байгаа. Аймгуудаас ч хүний нөөц дутмаг байна гэж багуудаа татах хүсэлт гаргасан.
Оронд нь Улаанбаатарт бусад эмнэлгүүд болон резидент эмч нараа дайчлан ажиллахаар төлөвлөлт хийсэн. Орон нутгаас ирсэн багууд голомт дээр хэрхэн ажиллах, тандалт судалгааг хийх, мэдээ мэдээллээ нэгтгэх болон багаар ажиллах тал дээр дадлагажаад буцаж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111