БАХАРХАЛ: Монгол баг PUBG Mobile-ын дэлхийн аварга боллоо
Хуваалцах:
img

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотод болж байна. Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ.

Багууд гурван өдрийн турш нийт 18 "map" тоглосон бөгөөд "IHC Esports" 142 оноотой аваргалж, мөн Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв. Финалын MVP-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарав.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img