Ж.Ганбаатар: Иргэд банкаа дүүргэж, зохиомол хомсдол үүсгэхгүй бол АИ-92, дизель түлшийг гурав хоногийн дараа хэвийн олгож эхэлнэ
Хуваалцах:
img

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Шатахууны тээвэр, нийлүүлэлт, тасалдахгүй ирж байгаа. Иргэд зохиомол хомсдол үүсгэж, дугаарлаж, банк банкаар нь шатахуун нөөцөлж авахгүй байхыг хүсье. Иргэд дугаарлахгүй, банкаа дүүргэхгүй, хэвийн авч эхэлбэл маргааш, нөгөөдрөөс АИ-92 шатахууны түгээлт хэвийн болно.

Монгол Улсад шатахууны нөөц гэж байхгүй. Нөөцөлж авдаггүй гэсэн үг. Манай дотоодын хэрэглээ маш өндөр байна. Дизель түлш хомсодсон нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой.

Цаашид АИ92 болон дизель түлшийн үнэ нэмэгдэхгүй.

ОХУ-аас ирж буй шатахуун тээвэрлэлт хэвийн. БНХАУ-аас нийлүүлэгдэж байгаа шатахууныг монголын вагонд ачдаг тул бага зэрэг удааширдаг. Гэхдээ гаалийн болон төмөр замын байгууллагууд 24 цагаар ажилладаг тул тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img