Агаар болон орчны бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий сайд “Өглөөний уулзалт” хийж байна
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аар Байгаль орчны салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, агаар болон орчны бохирдлыг бууруулах хүрээнд  холбогдох албаныхантай уулзаж байна.

Уулзалтад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний Сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат болон холбогдох албаныхан, Байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 137 сум хог хаягдлыг тархахаас хамгаалсан хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байгаа. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн 144 мянган нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эрсдэл үүсгэж байгааг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ дурдав.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img